БҮТЭЭГДЭХҮҮН

Vision BoardМөрөөдлийн самбарын багц

Зорилгоо тодорхойлж, анхаарлаа чухал зүйлдээ төвлөрүүлж, хүсэж зорьж буй зүйлдээ хүрэхэд чиглүүлсэн тархи судлалын шинжлэх ухаанд тулгуурласан визуал хэрэгсэл

150,000₮Хязгаартай тоогоор бэлэн
Улаанбаатар хотод хүргэлттэйБүтээгдэхүүнийг дангаар нь худалдан авч болох ба Unlock Your Vision сургалтын хөтөлбөрт багтсан тул сургалтанд үнэгүй дагалдуулж авах боломжтой.
Phoenix Vision Board мөрөөдлийн самбарын багц

Vision Board нь үйлдлийг орлохгүй, харин үйлдлийг дэмжих хэрэгсэл.

ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАРЧИМ

Хүсэл бишЧиглэсэн анхаарал

Мөрөөдлийн самбар яаж үйлчилдэг вэ ?

Тархи To-do list дээрх бичсэн зүйлээс илүү дүрс зураглалд ач холбогдол өгдөг бөгөөд тэдгээр зураглалыг хэдий олон давтамжтай харна төдий чинээ тэр зураглал таны хувьд танил болж, яваандаа тэр бүгд боломжтой гэсэн итгэл бий болдог.

БҮТЭЭГДЭХҮҮН

Яагаад үр дүнтэй байдаг вэ?

01Тархи зорилгоо илүү тодорхой болгодог

Тархи тодорхой дүрслэлтэй мэдээллийг үгнээс илүү хурдан боловсруулдаг. Өдөр бүр хүсэж буй ирээдүйгээ харснаар тархи:

  • Юу чухал болохыг ялгаж эхэлдэг.
  • Зорилготой холбоотой боломжуудыг илүү анзаардаг.
02Reticular Activating System (RAS)-ийг идэвхжүүлдэг

RAS гэдэг нь тархины шүүлтүүр юм. Тархи өдөр тутамдаа хэдэн сая мэдээлэл дундаас анхаарлын төвд орсон өөрт чухал гэж үзсэн мэдээллийг шүүж бидний өдөр тутмын амьдралыг хялбарчилдаг.

Энэ нь боломж гэнэт бий болсон гэсэн үг биш, харин өмнө нь анзаардаггүй байсан зүйлээ одоо анзаарч эхэлснээр илүү их боломжийг олж хардаг гэсэн үг.

03Сэтгэл хөдлөл анхаарал, хариу үйлдэлд нөлөөлдөг

Зөвхөн зураг харах хангалтгүй.

Хэрэв та тухайн зорилгоо аль хэдийн хүрсэн мэт:

  • баярлах
  • талархах
  • өөртөө итгэх мэдрэмжийг мэдэрч чадвал тархинд шинэ мэдрэлийн холбоосууд үүсэхэд дэмжлэг болдог.
04Өөрийгөө шинэ дүрээр харж эхэлдэг. /Identity shift/

Хүн өөрийн үнэмшилдээ нийцүүлэн үйлдэл хийдэг.

Хэрэв өдөр бүр:

  • амжилттай бизнес эрхлэгч
  • илтгэгч
  • удирдагч
  • эрүүл, з жаргалтай гэр бүлтэй хүн

гэсэн дүр төрхөө харж байвал “Би ийм хүн” гэсэн дотоод төсөөлөл аажмаар бэхжиж, шийдвэр гаргалт, өдөр тутмын сонголтод нөлөөлж эхэлдэг.

05Мотивацийг удаан хадгалдаг

Ихэнх хүмүүс зорилгоо мартдаг.

Vision Board нь өдөр бүр:

  • юунд хүрэхээ сануулах
  • яагаад эхэлснээ эргэн санах
  • урам зоригоо сэргээх визуал сануулга болдог.
06Идэвхжүүлэлт болдог

Хэрвээ та яг унтахынхаа өмнө Vision board-оо харвал тэр зураглал таны далд ухамсарт илүү гүн сууж өгдөг. Учир нь тархи унтахын өмнөх 5 мин-д таны анхаарал хандуулсан тэр зүйлийг илүү гүнзгий тусган авч, тэр зүйлээ та өөрийн бодол болон зүүдэндээ тусгадаг. Үүнийг “Tetris effect” гэдэг.

”Tetris effect” – хүн тодорхой цаг хугацааг ямар нэг зүйлд төвлөрч, хүчин чармайлт гаргаснаар бодлын хэв маягт гарах өөрчлөлт юм. Урт хугацааны туршид таны хийж байгаа зүйл таны аливаа зүйлийг хүлээж авах хүртэхүй, бодлыг өөрчлөх процесс.

Судлаачид юу ярьж байна вэ?

Тархи мэдрэл судлаач Тара Сворт: “Шинэ зүйлийг хийх гэж оролдох үед бидний биед стрессын хариу урвал үүсэж, тодорхойгүй шинэ зүйлийг бидний бие, сэтгэл зүй аюул эрсдэл гэж хүлээн авдаг. Харин та өөрийн зорьж буй зорилго, хүсэл мөрөөдөл бүхий дүрс зураглалыг давтамжтайгаар харах үед таны тархи үүнийг шинэ зүйл гэж хүлээн авахаа больдог. Ингэснээр энэ үйл явц аливаа шинэ зүйлд, шинэ хүмүүст хандах таны хандлага аюултай эрсдэлтэй гэдэг төлөвөөс гарч, та илүү боломж, хамтын ажиллагаа, үйлдэлд чиглэж, эрсдэл хийх, шинэ зүйл хийж үзэх итгэлтэй болдог”

Хүсэж зорьж буй зүйлийн зураглалыг харах нь өмнө нь анзааралгүй өнгөрөөдөг байсан боломжуудыг тархи таны зорилго руу чиглүүлж, тархинд “value-tagging” гэх үйл явцын тусламжтайгаар таны хувьд чухал гэсэн зүйлсийг далд ухамсарт гүн суулгаж, хэрэггүй ач холбогдолгүй мэдээллийг шүүдэг.

БАГЦАД ЮУ БАГТСАН БЭ?

Нэг багцДөрвөн хэрэгсэл

Phoenix Vision Board-ийн дэлгэсэн иж бүрдэл — Мөрөөдлийн самбар
01

Мөрөөдлийн самбар

Сонгосон зураг/батламж үгстэй картаа нэг дор байрлуулах үндсэн самбар

Phoenix Vision Board-ийн хайрцаг, самбар болон хэрэгслүүд — 108 карт
02

108 карт

Зураг болон батламж үг бүхий сонголттой картууд

Картуудыг солих байдлаар энэхүү багцыг удаан хугацаанд хэрэглэх боломжтой

Phoenix Vision Board-ийн нээлттэй хайрцаг — Тайлбар, заавар
03

Тайлбар, заавар

Vision Board ашиглах зааварчилгаа

Phoenix Vision Board-ийн хаалттай багц — Зорилгын ажлын дэвтэр
04

Зорилгын ажлын дэвтэр

Зорилго төлөвлөлтийн Кайзэн аргачлал бүхий зорилгын ажлын дэвтэр