З.Уянга

Эмч, сэтгэл судлаач, ментор

Шинэ үеийн трансформаци сургалтуудыг явуулж, бодлын хэв маягийг өөрчлөн, хүссэн үр дүнд хүргэх зорилтот стратегид сургаж чиглүүлдэг.

PHOENIX үүсгэн байгуулагч З.Уянгын хөрөг

АРГА ЗҮЙН ЧИГЛЭЛ

Шинжлэх ухааны ойлголтыг практик хэрэглээтэй холбох

Phoenix Method

Сургалтууд нь сэтгэл судлал, тархи судлалын ойлголт болон трансформаци тренингийн үндсэн зарчимд тулгуурлаж, оролцогч өөрийн нөөц боломжоо танин мэдэх, ажил карьер/харилцаа/санхүүгийн талбарт ахиц дэвшил гаргах, айдас түгшүүрээ ялж зорилгодоо хүрэх, бусадтай эв зохицолтой харилцааг бий болгох, аз жаргалтай тэнцвэртэй амьдралыг цогцлоох сэтгэл судлалын хамгийн үр дүнтэй мэдлэг, аргачлалуудаас бүрдэнэ.

Сургалтын агуулга нь мэдээлэл өгөхөөр хязгаарлагдахгүйгээр өөрийн бодол, мэдрэмж, сонголт болон давтагддаг хэв маягаа ажиглаж ойлгох, хязгаарлаж буй итгэл үнэмшлээ таних, сэтгэл зүйн хязгаарлалт болох дотоод саадаа давж, шинэ сонголт, дадлыг системтэйгээр туршихад дэмжлэг үзүүлнэ.

PHOENIX үүсгэн байгуулагч З.Уянгын хөрөг

ЦААШДЫН ЧИГЛЭЛ

Мэдлэгээс хэрэгжилт рүү

PHOENIX нь зорилгоо хэрэгжүүлэх, өөрт байгаа нөөц боломжоо нээж ашиглах, сэтгэл зүйн хэцүү хүнд нөхцөл байдлаас өөрийгөө авч гарах, асуудлынхаа шийдлийг зөв олоход чиглүүлсэн нотолгоонд суурилсан аргачлал, коучингийн чиглүүлгийг онлайн сургалт, менторшип, арга зүйн гарын авлага, клубээр дамжуулан хуваалцдаг.

БОЛОВСРОЛ

Мэргэжлийн суурь

  1. 01

    Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг Их эмчээр төгссөн, Анагаах ухааны магистр

  2. 02

    ОХУ-ын сэтгэл зүйн зөвлөгөө өгөх эрх бүхий дипломтой

Боловсрол, чиглүүлэг, практик хэрэгжилт

Сургалтаар хүмүүс өөрийн амьдралын алгоритмыг олж нээн, хязгаарлаж буй итгэл үнэмшил, бага насанд суусан бодлын хэв маяг хэрхэн өнөөдрийн амьдралыг бүтээлцсэн болохыг олж нээн, асуудлынхаа уг шалтгааныг гүнзгий түвшинд ойлгох боломж олгодгоороо давуу талтай.

Бид өөрийн сэтгэлгээний хэв маяг, өөрийн болон бусдын талаарх суурь дүгнэлт, сонголт, үйлдлээ өөрчлөх замаар өөрийн амьдрал, бодит байдлаа өөрчилдөг. Өөрөөр хэлбэл хувь хүн өөрийгөө өөрчлөх замаар амьдралаа шинэ түвшинд гаргах, хүсэж буй үр дүнд хүрэх мэдлэгийг хялбаршуулан өгөх юм.