ХӨТӨЛБӨРИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ
Амьдралыг хялбарчлах БОЛОВСРОЛЦаг хугацаа хэмнэх ШИНЭ СИСТЕМ“Phoenix Transformation Program”
04
INTEGRATE ҮЕ ШАТ
Unlock Your Mindset
Сэтгэлгээний хэв маягаа шинэчилж, цогц өөрчлөлтийг хий
PHOENIX METHOD
Brain × Identity × Systems
Энэ багц нь Phoenix Method сургалтын дөрөв дэх үе шат буюу Brain, Identity, Systems давхаргад төвлөрч, ойлголтыг хэрэгжүүлэх бүтэцтэй холбодог.
Сургалтын үр дүн
- Сэтгэл ханамжгүй байсан асуудлынхаа шийдлийг олно
- Бусадтай харилцах харилцаа түвшин ахина
- Сэтгэл зүйн хувьд тогтвортой, өөртөө итгэлтэй төлөвийг бий болгож сурна
- Ажил карьер, мөнгө санхүү, харилцаанд саад болж байсан асуудлынхаа шалтгааныг олно
- Хүсэл, зорилгоо бодит болгох сэтгэл зүйн аргачлалд суралцана
- Удаан хойшлуулсан зүйлээ эхлүүлж, хүсэж зорьсон зүйлээ бүтээх эрч хүчийг олж авна
- Бусадтай тэмцэлдэх, гомдоллох, зөрчилдөх, бухимддаг байдлууд эрс багасаж амьдралын үндсэн талбаруудад олон эерэг өөрчлөлтүүд бий болно
СУРГАЛТЫН ТУХАЙ
Энэхүү багцыг сонгох 5 шалтгаан
- Энэ багц нь өөрийн нөхцөлд мэдлэгээ хэрэгжүүлэх, бодит дадал бий болгоход чиглэнэ.
- Харилцаа/ажил/санхүүгийн өсөлт хөгжилт, хүсэл зорилгодоо хүрэхэд саад болдог далд айдас, түгшүүр, ичгүүр, гомдол, гэмшил, буруу итгэл үнэмшил, сэтгэл зүйн хязгаарлалтуудаа илрүүлж, чөлөөлөгдөхөд суралцана.
- Бусдад гомдолдог хохирогчийн байр сууринаас гарч, амьдралын чанараа дээшлүүлнэ. Эцэг эх, хостойгоо, хүүхдүүдтэйгээ, бусадтай харилцах харилцаа эрс сайжирна.
- Сургалтаар олж авсан мэдлэгээ насан туршдаа ашиглаж, үр дүнг нь хүртэнэ.
- Өөрийн үнэлэмж, үнэ цэнээ мэдэрч, итгэлтэй болно. Өөртөө хандах хандлага, өөрийн үнэлэмж бидний амьдралын үндсэн суурь болдогийн хувьд аливаа өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх нь хамгийн зөв дөт зам болдог.
Амьдралынхаахамгийн сайнХУВИЛБАРАА БҮТЭЭ !
Хувь хүний хөгжилд хөрөнгө оруулсан нэгэн аз жаргалд хүрэх хамгийн дөт, хөнгөн замыг нээдэг.
СУРГАЛТЫН АГУУЛГА
Сургалтын агуулга
Танд өөрчлөлтийг авчрах түлхүүр алхамууд – I–IX Модулиуд
Өөртөө шинэ боломж нээж, хил хязгаараа тэлэх
БИД
- Тархи яаж ажилладгийг ойлгодог болсноор өөрийн амьдралд эерэг өөрчлөлтийг бий болгоход суралцана
- Өөрийн хүслээ зөв томьёолж сурснаар илүү дөт замаар зорилгодоо хүрэх мэдлэгтэй болно
- Хүнд хэцүү нөхцөл байдлыг хөнгөн давах аргачлалтай болно
Үр дүн
Өөрийн боломжийг олж харж, хүсэж зорьсон зүйлдээ хүрэх мэдлэгтэй болно.
СУРАЛЦАХ ЗҮЙЛС
- Бидний зорилго юунаас хамаарч биелдэг вэ?
- Өөрийн жинхэнэ зорилгыг ялгаж сурах
- Зорилгоо зөв томьёолох
- Бодож сэтгэх хэв маягаа хүсэл зорилгодоо хэрхэн зөв чиглүүлэх вэ?
- Хэрхэн бүтээмжээ нэмэгдүүлэх вэ?
- “Хүлээлтийн” төлөв байдлаас “Өөртөө итгэлтэй” байдалд шилжих
БИД
- Олон жил хүсэж мөрөөдсөн зүйлс юунаас хамаарч бүтээгүй байсан шалтгаанаа ойлгоно
- Өөрийн биш, нийгэм болон бусдын зүгээс тавьсан хүлээлт шаардлагын дүнд бий болсон зорилгыг ялгаж, цаг хугацаа, нөөц, эрч хүчээ зөв чиглүүлнэ
- Өөрийн бодож сэтгэх хэв маягийг зорилгодоо зөв чиглүүлж, хэрэгжүүлэх алхмаа тодорхой болгоно
Үр дүн
Амьдралд болж буй үйл явцад илүү өргөн хүрээнд нөлөөлж, удирдахад суралцана.
Хувь хүний амьдралыг бүрдүүлдэг хүчин зүйлс, нөлөөллийн загварчлал
Энэ модулиар та асуудлаа зөв тодорхойлж, нөхцөл байдлыг илүү өргөн хүрээнд харах практик аргачлалд суралцана. Энэхүү загварчлал нь олон улсад Көүчинг байдлаар ашиглагдаж хувь хүн өөрийгөө бүрэн ойлгож, асуудлыг тодорхойлох, түүний шийдлийг олоход зориулагдсан.
СУРАЛЦАХ ЗҮЙЛС
- Хувь хүний амьдралыг бүрдүүлдэг хүчин зүйлс, нөлөөллийн загварчлал
БИД
- Өөрийн амьдралын бүхий л талбарыг задлан шинжилж, үнэлнэ
- Асуудлын үндсэн шалтгааныг ялгана
- Боломжит шийдлүүдийг тодорхойлно
- Дараагийн алхамаа сонгоно
- Хувь хүний өсөлт хөгжлийн чиглэл, стратегийг зураглана
Үр дүн
Та өөрийгөө ойлгож, нөхцөл байдлаа үнэлэх, асуудлаа тодорхойлох, дараагийн алхмаа сонгох үр дүнтэй аргачлалтай болно.
Энэ модулиар та өөрийн хүсэл, мэдрэмж, давуу тал, онцлогийг илүү бодитоор ажиглаж, өөрт тохирох чиглэлээ сонгоход суралцана.
СУРАЛЦАХ ЗҮЙЛС
- Өөрийгөө олох
- Дарагдсан сэтгэл хөдлөлөө мэдэрч, илэрхийлж сурах
- Өөрийн хүсэл хэрэгцээг ялгаж, ойлгох
- Өөрийн жинхэнэ зорилгыг олж хэрэгжүүлэх
БИД
- Өөрт байгаа нөөц боломж, онцлог ялгарал, хүчирхэг талуудаа нээж эхлэнэ
- Амьдралын зорилгоо олж, хэрэгжүүлэхэд суралцана
- Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ ойлгох замаар хэзээд өөрийгөө зөв замруу чиглүүлэхэд суралцана
- Хамгаалах байр сууринаас гарч, өөрийгөө илэрхийлэх, хэрэгжүүлэх (self-realization) алхамуудаа хийнэ
Үр дүн
Та ямар ч нөхцөл байдалд өөрийн сонголтыг өөрт тохирох байдлаар зөв хийх, шийдвэрээ тодорхой болгох аргачлалтай болно.
Оршил -Intro
СУРАЛЦАХ ЗҮЙЛС
- Системийн хууль
- Өглөгийн хууль
- Харьяалагдах хууль
- Бодол материаллаг
- Бодлоо хэрхэн удирдах вэ
- Толин тусгалын хууль
- Энерги солилцооны хууль
- Эд баялгийн хууль
БИД
- Одоогийн сэтгэх хэв маягаа өөрчилж, санаа зовнил, түгшилт бүхий нөхцөл байдлаас хэрхэн гарч, шийдэлд хүрэх арга замуудыг олж харж, өөрийн амьдралд нөлөөлөхөд суралцана
- Орчлон ертөнц хэрхэн ажилладаг, ямар зүй тогтол биднийг удирддаг талаар ойлголттой болсноор эдгээр хуулиудыг өөрт зөв байдлаар ашиглахад суралцана
- Шинэ боломжуудыг олж харж, өөрийн хүсэл зорилгын төлөө итгэлтэйгээр урагшилах болно
- Яагаад маш их хичээгээд байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа шалтгаан, сөрөг итгэл үнэмшил, өөрт байгаа хориг, хязгаарлалтуудаа ойлгоно
- Хэрхэн бага хүчин чармайлтаар үр дүнд хүрэхэд суралцана
Үр дүн
Хүссэн үр дүнд хамгийн дөт, зөв аргаар хүрч, аливаа үйл явдал, нөхцөл байдалд нөлөөлөх чадвартай болно.
Гэмшил гэж юу вэ , түүнээс хэрхэн чөлөөлөгдөх вэ ?
БИД
- Хамгийн хор уршиг ихтэй гэмшлээс чөлөөлөгдөж сурна
- Амьдралд тохиолдох янз бүрийн нөхцөл байдлыг өөрт хоргүй байдлаар даван туулж сурна
- Гэмшилээс үүдэн гарах олон сөрөг үр дагавраас өөрийгөө сэргийлж чаддаг болно
Үр дүн
Өөрийгөө хязгаарлах, өөрөө өөртөө саад хийх програмнаас чөлөөлөгдөнө
Гомдлын хор уршиг, түүнээс хэрхэн чөлөөлөгдөх вэ ?
БИД
- Эцэг эхээсээ сэтгэл зүйн хувьд хамааралтай байдлаас гарч, гомдол, таагүй дурсамжаас чөлөөлөгдөж, талархлын түвшинд хүрч, эцэг эхтэйгээ эв зохицолтой харилцааг бий болгоно
- Эхнэр/нөхөр/найз/бусад хүмүүстэй холбоотой одоог хүртэл хуримтлуулсан гомдол, таагүй дурсамжаас чөлөөлөгдөж сурснаар сэтгэл зүйн хур их хог, ачаанаасаа хөнгөлнө
- Хүрэгчийн хариуцлага үүрэх байр сууринд шилжихэд суралцана
- Гомдлоос үүдэлтэй олон тооны хязгаарлалт, хоригуудаа ойлгож, хэт хамгаалах байр сууринаас илүү нээлттэй болно
- Дадлага ажилаа сайн хийх тусам сургалтын үр дүн өндөр байна
Үр дүн
Бусадтай эв зүйгээ олж, ойр дотно, итгэлцэл бүхий харилцааг тогтооход саад болж байсан гомдлоос чөлөөлөгдсөнөөр илүү их боломжийг өөртөө нээнэ.
СУРАЛЦАХ ЗҮЙЛС
- Хязгаарлаж буй итгэл үнэмшлээ хэрхэн ойлгож, чөлөөлөгдөх вэ ?
- Хүсэл, зорилго хэрэгжих үйл явцыг удаашруулдаг хүчин зүйлийг илрүүлж, чөлөөлөгдөх
- Бодит байдлыг бид өөрийн шүүлтүүрээр хэрхэн хүлээн авч, өөрийн амьдралыг бүтээдэг вэ?
- Хохирогчийн байр сууринаас хэрхэн гарах вэ ? Карпманы гурвалжин
- Хэрхэн айдсаа давж, өөртөө итгэлтэй болох вэ
БИД
- Сэтгэл дундуур байх шалтгаанууд, яагаад бүтээмжгүй удаашралтай байгаагийн учир шалтгаануудыг ойлгож, өөртэйгээ ажиллана.
- Хүсэж зорьсон зүйлээ хойшлуулдаг, гомдоллож өөрийгөө хүчгүйгээр мэдэрдэг байсан бол хэрхэн ийм байдал бий болдог талаар мэдлэгтэй болж, өөрийгөө зөв чиглүүлж сурна.
- Таныг урагшилж, амьдралдаа ахиц дэвшил гаргаж, хүсэж зорьсон зүйлдээ хүрэхэд саад болж байгаа далд айдасыг илрүүлж, чөлөөлөгдөхөд суралцана.
Үр дүн
Танд саад болдог Сэтгэл зүйн блок түгжээс болох айдас, эргэлзээ, буруу итгэл үнэмшлээс чөлөөлөгдсөнөөр өөртөө дарсан, ашиглаагүй нөөц боломжуудаа санхүү/ажил/харилцаанд ахиц, өсөлт гаргахад ашигладаг болно.
СУРАЛЦАХ ЗҮЙЛС
- Сэтгэл зүйн нэгдмэл байдалд хүрэх – өөртөө бүхий л чанаруудаа хүлээн зөвшөөрч нэгтгэх
- Сэтгэл зүйн нэгдмэл байдалд хүрэх – эцэх эх
- Удмын програм
- Өөрийгөө нөхцөл болзолгүйгээр хайрлаж сурах
БИД
- Өөрийн дотоодод тулах цэгийг бий болгож, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлнэ
- Амьдралаа шинэ түвшинд гарахад нөлөөлөх өөртөө бүхий л чанаруудаа нэтгэхэд суралцана
- Бүх зүйлийн үндэс болсон таны өөртөө хандах хандлага, харилцааг илүү эерэг төлөврүү шилжүүлнэ
- Эцэг эх хоорондоо болон та эцэг эхтэйгээ ямар харилцаатай байснаас үл хамааран сэтгэл зүйн нэгдмэл байдалд хүрч, өөрийн үнэ цэнээ ойлгож, бүрэн дүүрэн амьдралаар амьдрах боломжийг бүрдүүлнэ
- Өөрийгөө хайрлахад суралцснаар бусад хүмүүстэй эв зохицолтой харилцааг бий болгож, талархаж сурна
Үр дүн
Таны өөртөө хандах хандлага, үнэлэмж өөрчлөгдсөнөөр дагаад гадаад нөхцөл байдал эерэг талруу өөрчлөгдөж эхэлнэ.
СУРАЛЦАХ ЗҮЙЛС
- Аз жаргалтай амьдралын үндэс
- Аз жаргалын програм
БИД
- Тэнцвэртэй аз жаргалтай амьдралыг төлөвлөхөд суралцана
- Аливаа зүйлд сонирхолгүй, идэвхигүй байр сууринаас гарч үйлдэл хийж эхлэхэд суралцана
- Өөрийн амьдралаа үр дүнтэйгээр, зөв удирдан чиглүүлэхэд суралцана
Үр дүн
Амьдралаа үр дүнтэйгээр, зөв төлөвлөж сурна.
Сургалтын үр дүнд томоохон нөлөө үзүүлэх Нейробясалгал нь тархи судлалын шинжлэх ухаанд үндэслэсэн орчин үеийн бясалгалын төрөл бөгөөд тусгай үг, нейролингвистик код агуулсан интеграл аргачлал юм. Уг бясалгалын төрөл нь бие махбодыг дээд зэргээр тайвшруулж, тэнцвэрт байдалд оруулж, дотоод төлөв, итгэл үнэмшил, хэвшмэл бодлын хэв маягийг өөрчилж удирдахад чиглэсэн аудио дасгал юм.
Нейробясалгал бидэнд өөрийн ухамсар болон далд ухамсартай ажиллах боломжийг олгож, энгийн бясалгалаас ялгаатай нь бидэнд ашиггүй, хэрэггүй тогтсон хэвшмэл бодол (нейроны холбоос)-ыг хэрэгтэй ашигтай хэлбэрээр сольж орлуулах боломжийг гүнзгий түвшинд олгодгоороо онцлог. Бодлыг өөрчилж чадсанаар бидний зан төлөвт аажмаар өөрчлөлт орж, сэтгэл зүйг амжилт, аз жаргал, сэтгэлийн амар амгалан руу шилжүүлж кодлодог.
Хэнд зориулагдсан
- Амьдралаа шинэ түвшинд гаргахыг хүсэж байгаа
- Өөрийгөө таньж, харах өнцөгөө тэлж, оюун болон далд ухамсараа өөрийн хүссэн үр дүнд бүрэн дайчилж ашиглахыг хүсдэг
- Ажил, харилцаа, санхүү, хувь хүний хөгжилдөө ахиц гаргахыг хүсэж байгаа
- Сэтгэл зүйн хязгаарлалт, айдас, гомдол, хойшлуулах зуршилаа өөрчлөхийг хүсдэг
- Эргэн тойрны хүмүүстэй үл ойлголцол, зөрчилтэй, дэмжлэг дутагдаж, ганцаарддаг
- Хосын харилцаандаа сэтгэл ханамжгүй, байнга өвддөг, эрч хүчгүй
- Хүсэж зорьсон зүйлд хүрэхэд саад болж буй асуудлаа тодорхойж, шийдвэрлэхийг хүсдэг
- Өөрийн чадвараа мэдэрдэг ч, хэрэгжүүлж чадаагүй
Итгэлгүй байна уу?
01Үнэтэй+
Үнэтэй гэдэг нь боломжуудаа хажуугаараа өнгөрөөж, стресстэй амьдарч, асуудлаа сунжруулж өөрийгөө хуурах юм. Энэ сургалт таны цаг хугацааг хэмнэж, үр дүнгээ урт хугацаанд өгөх болно.
02Эргэлзэж байна+
Энэ бол ид шидийн далдын зүйл биш харин аль хэдийнээ шинжлэх ухаанаар батлагдсан, олон хүн дээр туршигдаж үр дүн гарсан цогц трансформаци аргачлал.
03Би чадахгүй байх+
Та ганцаараа биш, таны адил олон зуун хүмүүс энэхүү аргаар асуудлаа шийдэж, амьдралаа өөрчилж чадсан юм чинь та ч гэсэн чадна.
04Надад сурах зав байхгүй+
Сургалт маш завгүй хүмүүст ч тохирно. Өөрийн зав зайндаа утаснаасаа хичээлээ үзэж, өдөрт 20-30 мин зарцуулахад л болно. Үр дүн нь зарцуулсан цаг хугацаа гэхээсээ илүү сургалтын агуулга, цар хүрээ, хэр гүнзгий түвшинд асуудлыг хөндөж, системтэй цогц байдлаар хийгдсэнээс хамаардаг.
05Надад үнэхээр хэрэгтэй юу ?+
Та энэхүү сургалтаас хамгийн өндөр үр дүн болох өөрийгөө, амьдралаа өөрчлөх болно. Харин хамгийн багадаа та бусдыг уншиж, ойлгож чаддаг болно. Сонирхолтой биш гэж үү.
Гэхдээ бид хийсвэр зүйл ярьдаггүй, бодит кэйс дээр ярилцдаг. Энд бид өөрсдийн шийдэхийг хүссэн асуудлаа гүнзгий шалтгаантай нь задлах болно.
06Хувийн мэдээлэл алдагдах вий+
Нууцлал чанд хадгалагдана.
СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГ
Сургалтын давуу тал, онцлог
- Сургалтын агуулгыг хэвшүүлэх тусам амьдралд эерэг өөрчлөлтүүд гарсаар байх болно
- Цаг хугацаа болон санхүүгийн хэмнэлт
- Сургалтын цогц систем нь гүнзгий агуулга, үр өгөөжтэй тул олон асуудлаа шийднэ
- Сургалтын аргачлал хялбар, үр дүнтэй
- Нэгдсэн чат
Танд үр дүн, шинэ боломжуудыг авч ирэх трансформаци сургалт
ТӨЛБӨР БА БҮРТГЭЛ
989,000₮
Төлбөр баталгаажсаны дараа хичээл нээгдэнэ.